Skip to content

Библи Бурхны санааг бичсэн ном уу?

Библи Бурхны санааг бичсэн ном уу?

Библид юу гэж байдаг вэ?

 Бурхан өөрсдийг нь удирдан бичүүлсэн гэж Библийг бичигчид тэмдэглэсэн байдаг. Зарим жишээг үзье.

  •  Давид хаан: «ЭЗЭНий [Еховагийн] Сүнс надаар дамжуулан айлдав. Түүний үг миний хэлэн дээр буй» гэжээ (2 Самуел 23:1, 2).

  •  Зөнч Исаиа: «Түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна» хэмээн бичжээ (Исаиа 22:15).

  •  Элч Ёохан: «Бурхан ... Есүс Христэд илчилсэн» гэсэн байдаг (Илчлэл 1:1).