Skip to content

Бурхан Гурвалын нэг хэсэг мөн үү?

Бурхан Гурвалын нэг хэсэг мөн үү?

Библид юу гэж байдаг вэ?

 Бурхан бол Гурвал гэж заадаг Христийн шашны урсгал олон байдаг. Харин Гурвалын талаар «Британника нэвтэрхий толь»-д юу гэж байдгийг анхааръя. «Гурвал гэдэг үг ч, Гурвалын тухай өгүүлсэн сургаал ч Шинэ гэрээнд байдаггүй. ... Энэ сургаал хэдэн зууныг дамнан хувьсан өөрчлөгдөж, маргааны бай болсоор ирсэн».

 Бурхныг Гурвалын хэсэг гэж Библид бичсэн зүйл нэг ч байдаггүй. Библид юу гэж байдгийг үзье.

 «[Ехова] бол бидний Бурхан, [Ехова] бол ганц» (Дэд хууль 6:4).

 «Ехова гэдэг нэртэй зөвхөн Та л бүх дэлхийн цорын ганц Хамгийн дээд» (Дуулал 83:18, ШЕ).

 «Мөнхийн амьтай болохын тулд цорын ганц жинхэнэ Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг үргэлж таньж мэдэх ёстой» (Ёохан 17:3).

 «Бид жинхэнэ Бурхан Эцэг ганц байдгийг мэддэг» (1 Коринт 8:6).

 Христийн шашны ихэнх урсгал Бурхныг яагаад Гурвалын нэг хэсэг гэж заадаг вэ?