Skip to content

Бүх зовлон бэрхшээлийн гол буруутан нь Диавол мөн үү?

Бүх зовлон бэрхшээлийн гол буруутан нь Диавол мөн үү?

Библид юу гэж байдаг вэ?

 Сатан Диавол бол бодитой оршин байдаг бөгөөд хүчирхэг, харгис гэмт хэрэгтэн билээ. Яагаад гэвэл тэрээр «хуурамч тэмдэг үзүүлж», «хуурч мэхлэн» санаж зорьсондоо хүрдэг. Үнэндээ бол Сатан «тэнгэрийн сайн элч болж хувирдгийг» Библид бичсэн байдаг (2 Тесалоник 2:9, 10; 2 Коринт 11:14). Диавол бодитой оршин байдаг нэгэн гэдэг нь учруулсан хор хохирлоос нь тодорхой харагддаг.

 Гэхдээ бүх зовлон бэрхшээлийн бурууг Диаволд тохох нь өрөөсгөл юм. Яагаад? Бурхан хүнийг бүтээхдээ сайн юм хийх үү, эсвэл муу юм хийх үү гэдгээ өөрөө сонгох чадвар өгсөн (Иошуа 24:15). Хэрэв муу юм хийвэл горыг нь амсах нь дамжиггүй (Галат 6:7, 8).