Skip to content

Хүн үхээд яадаг вэ?

Хүн үхээд яадаг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 «Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж» гэж Библид байдаг (Номлогчийн үгс 9:5; Дуулал 146:4). Өөр хэлбэл, хүн үхээд оршин байхаа больдог гэсэн үг. Нас барсан хүн бодож сэтгэх, юм хийх, мэдрэх чадваргүй.

«Тоос шороондоо буцаж очно»

 Анхны хүн Адамд хэлсэн Бурхны үгнээс, хүн үхээд яадгийг мэдэж болдог. Дуулгаваргүй загнасан Адамд Бурхан: «Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно» гэж хэлжээ (Эхлэл 3:19). Бурхан Адамыг «тоос шорооноос» бүтээхээс өмнө Адам гэдэг хүн хаана ч байгаагүй. (Эхлэл 2:7). Адам үхээд тоос шороонд буцаж, оршин байхаа больсон.

 Хүн үхээд тоос шороондоо буцдаг. Библид хүн, амьтны талаар «бүгд л шорооноос гарсан, тэгээд бүгд шороондоо буцна» гэж бичжээ (Номлогчийн үгс 3:19, 20).

Нас барсан хүнд ямар найдвар байдаг вэ?

 Библид үхлийг унтахтай зүйрлэсэн байдаг (Дуулал 13:3; Иохан 11:11–14; Үйлс 7:60). Нам унтаж байгаа хүн эргэн тойрондоо юу болж байгааг мэддэггүй. Үүнтэй адилаар, үхсэн хүн юу ч мэдэрдэггүй. Унтаж байгаа хүнийг сэрээдгийн адилаар, Бурхан нас барсан хүнийг амилуулах чадалтай гэж Библид байдаг (Иов 14:13–15). Бурхны амилуулах хүмүүсийн хувьд үхэл бол төгсгөл биш юм.