Skip to content

Та нар яагаад айлаар явдаг вэ?

Та нар яагаад айлаар явдаг вэ?

 Есүс дагалдагчдадаа «бүх үндэстнийг дагалдагч болгогтун» гэж хэлсэн (Матай 28:19, 20). Тэрбээр анхны дагалдагчдаа айлууд руу илгээж байсан (Матай 10:7, 11–13). Есүсийг нас барсны дараа ч нэгдүгээр зууны христианууд мэдээгээ «нийтэд ... болон айлаас айлд» тунхаглаж байв (Үйлс 5:42; 20:20). Бид эртний тэр христиануудыг дууриан айлаар дэлгэрүүлдэг. Энэ бол хүмүүсийг олж уулзах хамгийн сайн арга юм.