Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 17

Ойлгомжтой ярих

Ойлгомжтой ярих

1 Коринт 14:9

ТОВЧ АГУУЛГА: Ярианыхаа утга санааг сонсогчдодоо сайн ойлгуулаарай.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Материалаа нямбай судлах. Эхлээд өөрөө сайн ойлгоорой. Өөрийн үгээр товчхон тайлбарлаж чаддаг болтлоо судлаарай.

  • Богинохон өгүүлбэр, ойлгомжтой үг хэллэг ашиглах. Урт өгүүлбэр хэлж огт болохгүй гэсэн үг биш. Гэхдээ гол санааг оновчтой үг хэллэг, товч тодорхой өгүүлбэрээр тайлбарлаарай.

  • Ойлгомжгүй үг хэллэгийг тайлбарлах. Сонсогчдынхоо мэдэхгүй үг хэллэгийг аль болох ашиглахгүй байхыг хичээгээрэй. Эрт үеийн хэмжих нэгж, ёс заншил, Библийн баатар гээд мэддэггүй зүйлийнх нь тухай ярихаар болбол заавал тайлбарлаарай.