Skip to content

Гарчиг руу орох

Удирдах Зөвлөлийн шинэ гишүүн

Удирдах Зөвлөлийн шинэ гишүүн

Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл шинэ гишүүнтэй болсныг 2012 оны 9 дүгээр сарын 5-ны лхагва гаригийн өглөө Америк, Канадын Бетелд зарласан юм. Марк Сандерсон 2012 оны 9 дүгээр сарын 1-нд ажилдаа оржээ.

Сандерсон АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотод Еховагийн Гэрч гэр бүлд төржээ. 1975 оны 2 дугаар сарын 9-нд баптисм хүртсэн байна. 1983 оны 9 дүгээр сарын 1-нээс Канадын Саскачеванд эхлэгчээр үйлчилж эхэлсэн. 1990 оны 12 дугаар сард Үйлчлэл дээшлүүлэх сургууль (одоогийн Ганц бие эрчүүдэд зориулсан Библийн сургууль)-ийн 7 дахь ангийг АНУ-д дүүргэжээ. 1991 оны 4 дүгээр сараас Канадын Ньюфаундленд аралд тусгай эхлэгчээр үйлчлэх болсон. Дүүргийн харгалзагчийн орлогчоор үйлчилж байгаад 1997 оны 2 дугаар сард Канадын Бетелд уригджээ. 2000 оны 11 дүгээр сард АНУ дахь салбар луу шилжин, эхлээд Эмнэлгийн мэдээллийн албанд, хожим нь Үйлчлэлийн тасагт томилогдсон.

Марк Сандерсон 2008 оны 9 дүгээр сард Салбарын хорооны гишүүдэд зориулсан сургуулийг дүүргээд Филиппин дэх Салбарын хорооны гишүүнээр томилогдсон. 2010 оны 9 дүгээр сард АНУ-д дахин уригдаж Удирдах Зөвлөлийн Үйлчлэлийн хороонд туслагчаар үйлчилж байгаад шинэ томилолт авсан юм.