Skip to content

Гарчиг руу орох

Бүх хүнд зориулсан Библийн сургалт

Бүх хүнд зориулсан Библийн сургалт

Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлдгээрээ олонд танигдсан. Харин дэлхий дахинд Библийн сургалт явуулдгийг нь та мэдэх үү?

2014 оны байдлаар, 8 сая гаруй Еховагийн Гэрч 240 оронд сар бүр 9 500 000 Библийн хичээл явуулжээ. * Тэгэхлээр Библи заалгадаг хүмүүсийн тоо 140 орчим улсын хүн амын тооноос давсан гэсэн үг.

Еховагийн Гэрчүүд зааж сургах ажилдаа зориулж 700 орчим хэлээр, Библи, ном, сэтгүүлийг 1,5 тэрбум орчим хувь хэвлэн гаргадаг. Үүний ачаар хүмүүст хүссэн хэлээрээ Библи судлах боломж бүрдсэн.

БИБЛИЙН ХИЧЭЭЛИЙН ТАЛААРХ АСУУЛТ ХАРИУЛТ

Хичээлээ яаж хийдэг вэ?

Янз бүрийн сэдвээр Библид юу гэж байдгийг авч үздэг. Жишээ нь Бурхан гэж хэн бэ, ямар бодгаль вэ, нэртэй юү, хаана байдаг вэ, Бурхантай дотносон нөхөрлөх боломжтой юу гэх мэтийн асуултад Библи хариулдаг. Эдгээр асуултын хариуг Библийн хаанаас олж болохыг мэддэг болно.

Асуултынхаа хариуг олоход нь хүмүүст туслах «Библийн сургаалыг зөв ойлгох нь» * гэдэг гарын авлагаар хичээллэдэг. Мөн уг ном Библийн үндсэн сургаалыг хүмүүст зөв ойлгуулах зорилготой. Бурхан, Есүс Христ, зовлон, амилалт, залбирал гэх мэтийн сэдвийг хөндсөн байдаг.

Хичээлээ хаана, хэзээ хийдэг вэ?

Дуртай цагтаа, дуртай газраа Библи заалгах боломжтой.

Нэг удаагийн хичээл хэдэн цаг байх вэ?

Долоо хоногт нэг цаг заалгадаг хүн олон байдаг. Хичээл заавал нэг цаг байх шаардлагагүй. Хүмүүсийн зав зайд тохируулан хичээллэдэг. Долоо хоногт 10–15 минут хичээллэх үе ч бий.

Сургалтын төлбөр хэд вэ?

Хичээл, гарын авлага үнэ төлбөргүй. Есүс шавь нартаа «Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг» гэж захисныг бид дагадаг (Матай 10:8).

Сургалт хэр удаан үргэлжлэх вэ?

Хүн хүнээс шалтгаалаад өөр өөр байдаг. «Библийн сургаалыг зөв ойлгох нь» ном 19 хичээлтэй. Нэг хичээлийг бүгдийг нь эсвэл хуваагаад үзэж болно.

Би заавал Еховагийн Гэрч болох ёстой юу?

Үгүй. Хүн юунд итгэж үнэмшихээ өөрөө шийдэх эрхтэйг бид ойлгож хүндэтгэдэг. Библийн мэдлэгтэй болсныхоо дараа хүн итгэл үнэмшлийнхээ талаар зөв шийдвэр гаргадаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

Албан ёсны Вэб сайт jw.org/mn Еховагийн Гэрчүүдийн итгэл үнэмшил, үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээлдэг.

Библи заалгахаар бол яаж холбоо барих вэ?

  • www.ps8318.com/mn сайт руу орж маягт бөглөж болно.

  • Энэ сэтгүүлийн 2-р хуудсан дахь хаягаар захидал бичиж болно.

  •  

^ д/м 3 Ганц эсвэл цөөн тооны хүнтэй хичээллэдэг.

^ д/м 8 Еховагийн Гэрчүүдийн хэвлэл. Энэ номыг 260 гаруй хэлээр, 230 сая гаруй хувь хэвлэсэн.