Skip to content

Гарчиг руу орох

Manuel Reino Berengui/DeFodi Images via Getty Images

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

Хөл бөмбөгийн ДАШТ хүмүүсийг үнэхээр нэгтгэдэг үү?—Библид юу гэж байдаг вэ?

Хөл бөмбөгийн ДАШТ хүмүүсийг үнэхээр нэгтгэдэг үү?—Библид юу гэж байдаг вэ?

 2022 оны 11-р сарын 20-ноос 12-р сарын 18 хүртэл болж байгаа хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 5 тэрбум орчим хүн үзэж байна. Спортын ийм арга хэмжээ зүгээр нэг тоглолт биш, хүмүүсийг нэгтгэдэг гэж зарим хүн боддог.

  •   «Спорт дэлхийг өөрчлөх хүчтэй. Бас хүмүүсийн урам зоригийг бадраадаг. Хүмүүсийг нэгтгэдэг үүн шиг өөр зүйл бараг байхгүй» (Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Мандела).

  •   «Хөл бөмбөг ... янз бүрийн хүмүүсийг итгэл найдвар, баяр баясгалан, хүсэл тэмүүлэл, хайраар нэгтгэдэг» (Олон улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино).

 ДАШТ эсвэл өөр ямар нэг спортын арга хэмжээ ийм сайн үр дүнд хүргэх үү? Жинхэнэ амар тайван, эв нэгдлийг тогтоох боломжтой юу?

Энэ нь үнэхээр эв нэгдэл мөн үү?

 Энэ жилийн ДАШТ зөвхөн хөл бөмбөгийн тоглолт байгаагүй. Энэ тэмцээн хүний эрх, арьс өнгөөр ялгаварлах, эдийн засгийн тэгш бус байдал зэрэг нийгмийн болон улс төрийн асуудлаарх маргаан мэтгэлцээнийг дагуулсан юм.

 Гэсэн хэдий ч олон хүнд ДАШТ гэх мэт олон улсын спортын арга хэмжээ зугаатай сайхан санагддаг. Гэвч эдгээр арга хэмжээ хүмүүсийн хүсдэг тийм эв нэгдлийг авчирдаггүй. Харин ч бүр эв нэгдлийг бусниулдаг хандлага, үйл хэрэг ажиглагддаг. Иймэрхүү хандлагыг Библид «эцсийн өдрүүдийн» шинж тэмдэг гэж бичсэн байдаг (2 Тимот 3:1–5).

Дэлхий дахины жинхэнэ эв нэгдэл

 Жинхэнэ эв нэгдлийн тухай Библид өгүүлдэг. Тэнгэрийн засгийн газар буюу «Бурхны Хаант төрийн» удирдлага дор хүмүүс дэлхий даяараа эвлэлдэн нэгдэнэ гэсэн амлалт Библид бий (Лук 4:43; Матай 6:10).

 Хаант төрийн Хаан Есүс Христ дэлхий дахинд амар тайвныг тогтооно. Библид ийнхүү бичжээ.

  •   «Зөв шударга хүн цэцэглэг. ... Амар тайван ч арвин ихээр байг» (Дуулал 72:7).

  •   «Тэрбээр гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь ... тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аварна» (Дуулал 72:12, 14).

 Өнөө үед ч 239 улс орон, газар нутагт олон сая хүн Есүсийн сургаалыг дагаж, эв нэгдэлтэй амьдарч байна. Тэд үзэн ядахаа больжээ. Энэ талаар илүү ихийг мэдье гэвэл «Үзэн ядахаа больцгооё!» гэсэн цуврал өгүүллийг уншаарай.