Skip to content

Хувийн мэдээллийг хамгаалах, хэрэглэх бодлого

Хувийн мэдээллийг хамгаалах, хэрэглэх бодлого

ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ ТАНЫ ЭРХИЙГ БИД ХҮНДЭТГЭДЭГ

 Бид таны хувийн мэдээллийг хамгаалж, хувийн мэдээллээ хамгаалах таны эрхийг хүндэтгэдэг. Энэхүү бодлого нь бидний цуглуулсан эсвэл таны илгээсэн хувийн мэдээллийг манай веб сайтад болон Watchtower Bible and Tract Society of New York корпорацаас (цаашид «Watchtower» гэх) гаргасан холбогдох бүх апп-д хэрэглэх үндэс болдог. Таныг манай веб сайтад зочлоход тодорхой хэмжээний мэдээлэл цуглардаг бөгөөд бид үүнийг чанд нууцлах, мөн үүнийг яаж хэрэглэх талаар танд мэдэгдэхийн чухлыг ойлгодог. Та хувийн мэдээлэл гэж үзсэн зарим мэдээллээ бидэнд илгээж болох юм. Уг бодлогод бичсэн «хувийн мэдээлэл» гэдэгт таны нэр, э-мэйл хаяг, гэрийн хаяг, утасны дугаар юм уу таныг хэн бэ гэдгийг мэдэгдэх аливаа мэдээлэл ордог. «Веб сайт» гэдэгт энэ веб сайт болон манай байгууллагын өөр сайт буюу apps.ps8318.com, ba.ps8318.com, stream.ps8318.com, wol.ps8318.com гэх мэтийн сайтууд ордог.

МЭДЭЭЛЭЛ ХЭРЭГЛЭГЧИЙН ТАЛААР

 Энэ веб сайт болон холбогдох бүх апп-ыг Нью-Йорк дахь ашгийн бус корпорац болох Watchtower эзэмшдэг бөгөөд уг корпорац Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаа болон Библийн боловсрол олгох ажлыг дэмждэг. Та аккаунт үүсгэх, хандив өргөх юм уу Еховагийн Гэрчтэй уулзах гэсэн хэсгийг бөглөх эсвэл хувийн мэдээлэл шаардагддаг бусад үйлчилгээ авахаар өөрөө шийдэж хувийн мэдээллээ илгээсэн бол энэхүү Хувийн мэдээлэл хамгаалах, хэрэглэх бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Мөн АНУ-д байдаг серверт мэдээлэл хадгалахыг, хэрэгтэй үед Watchtower болон Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг дэмждэг олон улсын байгууллага хүссэн үйлчилгээг тань үзүүлэхийн тулд таны хувийн мэдээллийг бүртгэх, боловсруулах, дамжуулах, хадгалахыг зөвшөөрч байна гэсэн үг. Энэхүү шашны байгууллага нь дэлхийн олон оронд хуулийн этгээдийн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Мэдээлэл хамгаалах хуулийн дагуу эдгээр хуулийн этгээдэд хурал, салбар болон үүнтэй төстэй Еховагийн Гэрчүүдийн өөр байгууллага орж болох юм.

Та веб сайт дээр юу хийхээс шалтгаалан хувийн мэдээлэл хэрэглэгч нь өөр өөр байна. Жишээ нь, нэг улс дахь хуулийн этгээдэд хандив өргөсөн бол таны нэр болон холбогдох мэдээлэл тухайн хуулийн этгээдэд бүртгэгдэж, та хандив өргөх явцдаа хуулийн этгээдийн нэрийг мэдэх боломжтой. Хэрэв та Еховагийн Гэрчтэй уулзах гэсэн хэсгийг бөглөсөн бол уг хүсэлтийг биелүүлэхийн тулд таны нэр болон холбогдох мэдээлэл Еховагийн Гэрчүүдийн салбар болон хуралд бүртгэгдэнэ.

Хэрэв таны амьдарч буй улсад мэдээлэл хамгаалах хууль байдаг бол Мэдээллийн нууцлалыг хамгаалах этгээдтэй холбогдох мэдээлэл хуудаснаас холбоо барих мэдээллийг аваарай.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БА НУУЦ ХАДГАЛАХ

 Бид таны хувийн мэдээллийг аюулгүй байлгах ба нууц хадгалахыг чухалд үздэг. Таны хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр үзэх, зүй бусаар хэрэглэх юм уу илчлэх, зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, хууль бусаар устгах, санамсаргүй алдахаас хамгаалахын тулд сүүлийн үеийн мэдээлэл хадгалах төхөөрөмж болон аюулгүй байдлыг хангах арга хэрэглэдэг. Таны мэдээллийг хэрэглэх манай байгууллагын хүн юм уу бидний оролцуулсан гуравдагч байгууллагын хүн таны мэдээллийн нууцыг хадгалахыг чухалд үзэх үүрэгтэй. Бид таны хувийн мэдээллийг ямар зорилгоор цуглуулагдсанаас шалтгаалан тухайн зорилгыг гүйцэтгэхийн тулд эсвэл холбогдох хууль зүйн болон баримт бичиг хадгалах шаардлагыг хангахын тулд хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд л таны хувийн мэдээллийг хадгалдаг.

Таны хувийн мэдээлэл интернэтээр дамжих үед бид Transport Layer Security (TLS) гэх зэргийн түлхүүрт нууцлалаар хамгаалдаг. Бид компьютерын системийг тусгай газар байрлуулж, электрон хэлбэрээр, бас шат дараалсан хамгаалах арга хэмжээ авч таны илгээсэн мэдээллийг найдвартай хамгаалдаг. Бид зөвшөөрөлгүй хэнийг ч таны хувийн мэдээлэлд нэвтэрч оруулахгүйн тулд тогтсон аюулгүй байдлын жишгийг чанд мөрддөг.

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД

 Хэрвээ манай веб сайтад холбогдож байгаа улсад та насанд хүрээгүй бол зөвхөн эцэг эх юм уу асран хамгаалагчийн оролцоотойгоор л хувийн мэдээллээ илгээж болно. Та эцэг эх юм уу асран хамгаалагч нь бөгөөд хувийн мэдээлэл илгээхийг насанд хүрээгүй хүүхдэд зөвшөөрсөн бол манай веб сайтыг хэрэглэх уг бодлогыг та хүүхдийн өмнөөс хүлээн зөвшөөрсөнд тооцно.

ГУРАВДАГЧ БАЙГУУЛЛАГА

 Онлайн маягт бөглөх гэх зэргийн зарим үйлчилгээ үзүүлдэг гуравдагч байгууллагын веб сайт руу орох холбоос манай веб сайтын зарим хуудас болон холбогдох бүх апп-д байдаг. Харагдах байдал болон хаяг өөр учраас гуравдагч байгууллагын веб сайтад холбогдсон гэдгийг та шууд анзаарна. Бас та веб сайтаар зарим мэдээллийг авах хүсэлт гаргасан бол гуравдагч байгууллага тан руу э-мэйл эсвэл мессеж явуулж магадгүй. Бид гуравдагч байгууллагыг сонгохдоо, мөн түүнээс хойш үе үе тухайн байгууллагын хувийн мэдээлэл хамгаалах бодлогыг шалгаж, хэрэгжүүлдэг бодлоготой маань ижил зарчим баримталж байгаа эсэхийг магадалдаг. Гэхдээ эдгээр гуравдагч байгууллага апп ашиглуулдаг эсвэл үйлчилгээ үзүүлдэг бөгөөд программ, үйлчилгээний нөхцөл, хувийн мэдээлэл хамгаалах бодлого болон ерөнхий нөхцөл нь бидний хянах боломжгүй зүйлүүд юм. Тийм учраас энэ веб сайтад апп ашиглах юм уу үйлчлүүлэхэд тань тэдгээр гуравдагч байгууллагын тавьсан нөхцөл хэрэгжинэ. Нөхцөл шинэчлэгдсэн тухай бидэнд мэдээлдэггүй учраас гуравдагч байгууллагаар үйлчлүүлэхээсээ өмнө нөхцөлийг нь шалгаарай. Танд гуравдагч байгууллагын бодлогын талаар ямар нэгэн асуух зүйл гарвал тухайн байгууллагын веб сайтад буй бодлогыг үзнэ үү.

Энэ веб сайтад Google Maps ашиглахад Google компанийн Хувийн мэдээлэл хамгаалах бодлого хэрэгжинэ. Бид Google компанийн апп, программ, үйлчилгээний нөхцөлийг хянах боломжгүй. Тийм учраас Google Maps ашиглахад тань Google Maps/Google Earth үйлчилгээний нэмэлт нөхцөл хэрэгжинэ. Нөхцөл шинэчлэгдсэн тухай бидэнд мэдээлдэггүй учраас Google Maps ашиглахаасаа өмнө нөхцөлийг нь шалгаарай. Нөхцөлийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол Google Maps-ийг битгий ашиглаарай.

УГ БОДЛОГОД ОРСОН ӨӨРЧЛӨЛТИЙГ МЭДЭГДЭХ

 Бид веб сайт болон холбогдох бүх апп-ынхаа үйлчилгээ болон харагдах байдлыг үргэлж сайжруулж, шинэчилдэг. Уг веб сайт, апп болон хууль, технологи байнга өөрчлөгддөг учраас мэдээлэл хэрэглэх арга бас үе үе өөрчлөгддөг. Бид уг бодлогыг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ хуудсаар мэдэгдэнэ. Ингэснээр ямар мэдээлэл бүртгэж, яаж хэрэглэдгийг маань та үргэлж мэдэж байх юм.

АКТИВ СКРИПТИНГ, ЖАВА СКРИПТ

 Бид веб сайт болон апп-ынхаа үйлчилгээг сайжруулах зорилгоор скриптинг хэрэглэдэг. Энэ технологийн тусламжаар бид танд мэдээллийг хурдан хүргэнэ. Манай сайт болон апп скриптингийг ашиглан таны компьютерт программ суулгах юм уу мэдээллийг тань зөвшөөрөлгүй цуглуулдаггүй.

Энэ веб сайтын зарим материалыг үзэхийн тулд веб хөтөч дээрээ Актив скриптинг юм уу Жава скриптийг идэвхжүүлсэн байх ёстой. Ихэнх веб хөтөч зочилсон сайт бүрд үүнийг идэвхжүүлэх эсэхийг сонгох боломж олгодог. Скриптингийг зарим нэг веб сайтад идэвхжүүлэх аргыг мэдье гэвэл веб хөтөчийнхөө тусламж хэсгийг үзнэ үү.